
Хэмжилтээс хүлээлгэн өгөх хүртэл — Studio25-ын зураг төслийн алхмуудыг энгийнээр тайлбарлав.
Сайхан интерьер санамсаргүй гардаггүй — тодорхой дараалалтай процессын үр дүн. Studio25-д нэг төсөл дараах үе шатуудаар явдаг.
1. Хэмжилт ба товч (brief)
Орон зайг хэмжиж, та хэрхэн амьдрах, юунд анхаарахаа ярилцана. Энэ үе шат концепцийн суурийг тавьдаг — алдвал бүх зураг хазайна.
2. Төлөвлөлт ба зонжуулалт
Орон зайн хуваарилалт, хүний хөдөлгөөн, тавилгын байршлыг шийднэ. Гоо зүйгээс өмнө функц — алхах зам, гэрэл, хадгалалт бүгд эндээс эхэлдэг.
3. Concept ба үндсэн 3D
Материал, өнгө, гэрэлтүүлгийн концепцийг 3D-ээр харуулна. Эхлээд чиглэл (concept), дараа нь нарийвчилсан үндсэн 3D — энэ нь бодит үр дүнтэй хамгийн ойр зураг.
4. Технологи, материал, үнийн санал
Шал/тааз/гэрэл/розетка/тавилгын технологийн зургууд, материалын тодорхойлолт, материал ба ажлын хөлс тусдаа задарсан ил тод үнийн санал гарна.
5. Гүйцэтгэл ба хүлээлгэн өгөх
Угсралтыг хяналттай явуулж, эцсийн засал, гэрэл зураг, тавилга байрлуулалтаар орон зайг бэлэн болгож хүлээлгэн өгнө. 3D дээрх зураг бодит орон зай болж хувирах мөч.
Keep reading

Essays · 5 мин
Танай гэрийн засварын төсөв хэд болох вэ?
70м² орон сууцны бүрэн интерьер засвар Studio25-ын бодит ханшаар хэд гарах вэ — юунаас хамаардаг, юунд анхаарах вэ.

Essays · 4 мин
Гадаадад сурсан vs Монголд сурсан интерьер дизайнер
Хоёр замын давуу тал, ялгаа — мөн чухал нь сургууль биш, бодит ажлын чанар яагаад болохыг энгийнээр тайлбарлав.